Posts

Эрүүл үсний 8 дүрэм

Image
Эрүүл үсний 8 дүрэм Үс унах, хугарамтгай болж өнгөө алдах зэргээс хүний гадаад өнгө үзэмж шууд хамааралтай байдгаас стресс, бухимдалд хүргэдэг болохыг сэтгэл судлаачид судалж тогтоосон байдаг. Тиймээс ч бид үсээ аль болох сайн шампуниар угааж, элдэв янзын тос, түрхлэгийг харамгүй хэрэглэн, үнэтэй салонд хамаг мөнгөө үрдэг. Гэхдээ бидний үс арчилгааны арга зөв юм уу, сайн шампуниар угаагаад л болоо юу? Энэ болон өөр олон асуултуудад тань Гоолингоо танд хариулна. Бидний толгойтой үсний ширхэг бүр амьдралын тодорхой хугацааг туулдаг. Дөнгөж төрсөн нялх үс эрчимтэй ургалтын шат буюу анагенд шилжинэ. Энэ нь 5-7 жил үргэлжлэх бөгөөд үүний дараа завсрын шат болох катагенд шилжээд боловсорч дуустлаа 10-14 хоног амьдраад телоген шатандаа шилжиж унадаг. Дараа нь тэр уутанцраас нь шинэ үс ургана. Эрүүл хүний үсний 80-90 % нь анаген, 1-2 % нь катаген, 10-15 % нь телоген шатанд байдаг байна. Хэрвээ таны үс мэдэгдэхүйц хэмжээгээр унаад эхэлвэл энэ нь дээрх 2 үе шатыг алгасаад шууд телоген ...

зайрмаг хэрхэн хийх вэ?

Image
зайрмаг х эрхэн хийх вэ? Хамгийн амарханаар гэртээ зайрмаг хийж идээрэй 25436 18 Хоолны жор 9 АНИР 3 жил Хамгийн амарханаар гэртээ зайрмаг хийж идээрэй 25436 18 Хоолны жор 9 АНИР 3 жилийн өмнө 1. Өндөгний шар, элсэн чихрээ холино. Хэмжээ нь нэг дахин өсөж, цайвар өнгөтэй болтол миксердэнэ. 2. Сүүгээ хөөрүүлээд өндөгний шар дээрээ бага багаар нэмнэ. Ингэхдээ тасралтгүй хутгаарай. 3. Шоколадаа хайлуулна. (30 сек болгоод хутгах, 20 сек болгоод хутгах, 10 сек болгоод хутгах маягаар бүрэн хайлуулна.) Эсвэл буцалж буй  усан дээр савтай шоколадаа тавьж хайлуулна. Дараа нь өндөгтэйгөө холино. 4. Зуурмаган дээрээ нунтаг какао хийж, дунд зэргийн  гал дээр саванд хийж халаана. Ингэх явцдаа шоколад болон какаогоо бүрэн холигдтол хутгана. 5. Одоо өөр сав руу цайны шүүлтүүрээр шүүж хийгээд хөргөгчинд царцтал нь байлгана. /Ингэж шүүж байгаа нь зайрмагийг маань нэгэн жигд болгож байгаа юм./ 1 Та дэлгүүрийн шилэн хөлдөөгчин дэх зайрмагнуудыг хараад бүх төрлөөс нь амсаж үзмээр с...

Хэрхэн зөв хооллох вэ?

Хэрхэн зөв хооллох вэ? Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг. өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог. Харин хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шимт чанар хэмээх ойлголт харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд үүнд дээр дурьдсан бодис болон бусад биологийн идэвхит нэгдлүүдийн бүрдэл агуулгыг багтаан үздэг. /25/ Хоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэгч хүчин мөн. Хоол тэжээлтэй холбогдолтой нилээд эрэглэгддэг зарим нэг томьёог тайлбарвал: Үндсэн шимт бодис гэдэг нь:  Хүний бие махбодийн өсөлт төлжилт. хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис уураг. өөх тос, нуүрс ус юм. Бичил тэжээл гэж хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэн эрүүл аж төрхөд бага тун хэмжээгээр зайлшгүй шаардагдах бичил бодис болох аминдэм, эрдэс бодисуудыг хэлдэг бөгөөд илчлэг нь бие махбодид бодисын солилцооны явцад хоол тэжээлийн шимт бодисын исэлдэн задарч ялгаруулах дула...

Толь бичиг, түүний хэрэглээ

Image
НЭГ ТОЛЬ БИЧИГ ЯАЖ НИЙТЭЭР МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ БОЛСОН БЭ? Доктор профессор Маттиас Вермке ТОЛЬ БИЧИГ ИЛТГЭЛ  #1 . ОРЧИН ЦАГИЙН ТАЙЛБАР БОЛОН ЗӨВ БИЧИХЗҮЙН ТОЛЬ БИЧИГ /Үүрэг, ач холбогдол/ ХБНГУ-ын хэлний зөвлөлийн гишүүн, дэлхий дахинаа танигдсан  Дүдэн  толь бичгийн редакцын эрхлэгч асан, доктор профессор Маттиас Вермкег  “Монсудар” хэвлэлийн газар  урьж,   МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн болон  Гётё институт тай хамтран  “Хэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж, тордох нь”  сэдэвт цуврал илтгэл хэлэлцүүлгийг 2018.04.03-04.05-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Дээрх өдрүүдэд тавигдсан илтгэлийн агуулгыг бид товчлон цувралаар хүргэж байна.   Энэхүү илтгэлээрээ тэрээр хэлний хамгийн чухал толь бичиг болох утгазүйн болон зөв бичихзүйн толь бичиг, тэдгээрийн үүрэг, ач холбогдол болон орчин цагийн тользүйн талаар тойм мэдээлэл өгсөн болно. Энд  т үүний өгүүлэх зүйлс нь Дүдэн хэвлэлийн...