Толь бичиг, түүний хэрэглээ

НЭГ ТОЛЬ БИЧИГ ЯАЖ НИЙТЭЭР МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ БОЛСОН БЭ?

Доктор профессор Маттиас Вермке

ТОЛЬ БИЧИГ ИЛТГЭЛ #1.
ОРЧИН ЦАГИЙН ТАЙЛБАР БОЛОН ЗӨВ БИЧИХЗҮЙН ТОЛЬ БИЧИГ
/Үүрэг, ач холбогдол/
ХБНГУ-ын хэлний зөвлөлийн гишүүн, дэлхий дахинаа танигдсан Дүдэн толь бичгийн редакцын эрхлэгч асан, доктор профессор Маттиас Вермкег “Монсудар” хэвлэлийн газар урьж,  МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнболон Гётё институттай хамтран “Хэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж, тордох нь” сэдэвт цуврал илтгэл хэлэлцүүлгийг 2018.04.03-04.05-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Дээрх өдрүүдэд тавигдсан илтгэлийн агуулгыг бид товчлон цувралаар хүргэж байна.  
Энэхүү илтгэлээрээ тэрээр хэлний хамгийн чухал толь бичиг болох утгазүйн болон зөв бичихзүйн толь бичиг, тэдгээрийн үүрэг, ач холбогдол болон орчин цагийн тользүйн талаар тойм мэдээлэл өгсөн болно. Энд түүний өгүүлэх зүйлс нь Дүдэн хэвлэлийн газрын Дүдэн толь бичгийн редакцыг 15 жил удирдаж, ерөнхий редактораар 8 жил ажилласан мэдлэг туршлагаас нь үүдэлтэй юм. Мэдээж, тэрээр энэ илтгэлдээ энэхүү өргөн ойлголтыг бүгдийг нь багтаан тайлбарлаж амжихгүй тул тэдгээрээс сонгон товч өгүүлэх бөгөөд тодруулах зүйлсээ хэлэлцүүлгийн үеэр асууж болохыг анхааруулсан юм. 
Энэ удаагийн илтгэлээр: 
  1. Хэл нь орчин цагийн тользүйн судлагдахуун болох нь
  2. Утгазүйн буюу тайлбар толь бичгийн тухай
  3. Зөв бичихзүйн толь бичиг (хэлний хэм хэмжээ тогтоодгоороо онцгой тохиолдол болох нь) гэх гурван хэсэгтэй. Эцэст нь товч дүгнэлт хийж, цаашдын хэтийн төлөвийн талаар товч дурдана.
Ингээд илтгэлийн агуулгадаа оръё. 
“Толь бичиг” хэмээх ухагдахууныг зөвхөн хэвлэмэл толь бичигт хамаарахгүйгээр ойлгох хэрэгтэй. Учир нь толь бичгүүд зөвхөн хэвлэмэл байдлаар байхаа больж, өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцэн нэн тэргүүнд онлайн хэлбэрээр байх нь түгээмэл болсон.
1. “Хэл орчин цагийн тользүйн судлагдахуун болох нь”
Өнөөгийн герман хэл нь харагдаж байгаа шигээ тийм ч нэгдмэл хэл биш юм. Хэл нь их бага хэмжээгээр тогтсон дүрэмтэй. Энэ нь тухайн хэлээр харилцагчдад “хэлийг бусадтай ойлголцохын тулд ашигладаг нэгдмэл систем” гэсэн ойлголтыг төрүүлдэг. 
Гэвч эх хэлтэн болон герман хэл сурч буй хүн бүр герман хэл чинь яг герман хэл биш юм байна гэдгийг мэдэрдэг. Сүүлийн 40 жилийн судалгаанаас  үзэхэд герман хэлэнд маш олон нутгийн аялгуу, хувилбар байна. Тэдгээр нь ч герман хэлийг  бүрдүүлж, тодорхойлж байдаг бөгөөд энэ нь цааш маш олон янзаар задардаг. 
Үүнээс үүдэн хэлний маш олон ангилал байх бөгөөд тэдгээрээс тользүйд хамааралтай түгээмэл ангиллуудыг энд дурдъя. 

Comments

Popular posts from this blog

зайрмаг хэрхэн хийх вэ?

Хэрхэн зөв хооллох вэ?