Хэрхэн зөв хооллох вэ?


Хэрхэн зөв хооллох вэ?
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь түүнд агуулагдах уураг. өөх тос, нүүрс усны хэмжээгээр тодорхойлогддог. Харин хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шимт чанар хэмээх ойлголт харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд үүнд дээр дурьдсан бодис болон бусад биологийн идэвхит нэгдлүүдийн бүрдэл агуулгыг багтаан үздэг. /25/ Хоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэгч хүчин мөн. Хоол тэжээлтэй холбогдолтой нилээд эрэглэгддэг зарим нэг томьёог тайлбарвал:
Үндсэн шимт бодис гэдэг нь: Хүний бие махбодийн өсөлт төлжилт. хэвийн үйл ажиллагааг тэтгэхэд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис уураг. өөх тос, нуүрс ус юм.
Бичил тэжээл гэж хүний бие махбодийн өсөлт төлжилт, хэвийн үйл ажиллагааг тэтгэн эрүүл аж төрхөд бага тун хэмжээгээр зайлшгүй шаардагдах бичил бодис болох аминдэм, эрдэс бодисуудыг хэлдэг бөгөөд илчлэг нь бие махбодид бодисын солилцооны явцад хоол тэжээлийн шимт бодисын исэлдэн задарч ялгаруулах дулааныг хэлнэ. Килокалори- 1 кг буюу 1 литр усны дулааныг 1 хэмээр нэмэгдүүлэхэд шаардагдах дулаан.
Хоол тэжээлийн бодисын эөвлөмж хэмжээ гэж хүн амын янз бүрийн бүлгийн нас. хүйс, ажил мэргэжлийи онцлогт тохирсон байдлаар бие махбодийн хэрэгцээг хангахуйц хүнсний бүтээгдэхүүний шимт бодисын зөвлөмж хэмжээг хэлдэг байна.
Хоололт нь: эд, эсийн тасралтгүй шинэчлэгдэн нөхөн төлжих,бие махбодийн илч зарцуулалтанд шаардагдах шимт бодис, илчлэгийг нөхөх,
фермент, даавар зэрэг бодисын солилцоог зохицуулагч бусад биологийн идэвхит нэгдлийн нийлэгжилтэнд шаардагдах бодисоор бие махбодийг хангадаг байна. Иймээс бодисын солилцоо, эд, эс, эрхтэний бүтэц, үйл ажиллагаа нь хоололтын байдлаас хамаардаг байна.

1.1 Хоололгын дүрэм
Хоногт  идэж хэрэглэж байгаа хоолыг жим, илчлэг болон агуулагдах тэжээлийн бодисуудын хэмжээгээр нь бүтэн өдрийн турш оновчтойгоор хуваарилан тодорхой хугацааны зайтайгаар тогтсон цагтаа байнга хооллоно гэсэн утга юм.Хоногийн хоололтын тоо нь хүний нас, эрүүл мэндийн байдлаас хамаарна.
      Тухайлбал: Хүүхдийг хоногт 5-6 удаа ойролцоо хэмжээгээр хооллоно.
      Хоололтын үндсэн зарчим гэдэг нь:
Хоололт хоорондын зай дэндүү хол байж болохгүй. Учир нь цөөхөн удаа хооллоход мэдрэгдэх өлсөлт нь хоолны төвийг огцом сэрэлд оруулж ингэснээр хоол боловсруулах шүүснүүдийн ялгаралтыг идэвхижүүлж  хоосон байгаа ходоодны салст бүрхэвчийг цочроосноор эцэстээ эмгэг өөрчлөлтөнд хүргэдэг. Түүнээс гадна өсөлт  удаан үргэлжилвэл хүн өөрөө эсэргүүцэж  даван  туулж чадахааргүйгээр хоол идэх дур хүслийг нь дэврээснээс хоололтын жигд хэм алдагдан хоол боловсруулах үйл ажиллагаанд янз бүрийи өарчлөлтүүд  үүсдэг байна.
1.2 Хоололтын цаг
Хоолох цагийг баримтлах нь хоолны дэглэмийг зөв зохион байгуулахад маш их ач холбогдолтой. Хүн тогтмол болон зуршсан цагтаа хооллоход хоол боловсруулах замыг бэлтгэж өгдөг бөгөөд хоолыг идэж эхлэхэд анхдагч ходоодны шүүс болон шүлсийг ялгаруулснаар хоол хурдан, бүрэн боловсрох нөхцөлийг хангаж өгдөг. Хоолны нийт хэмжээг шингэний хамт одорт 2.5-3.5 кг байх ёстой бөгөөд үүнээс хоололт тус бүрд хэдий хэмжээгээр идэх вэ гэсэн хуваарилалт нь тухайн хүний өдрийн дэглэм болон хийж гүйцэттэж байгаа, хөдөлмөрлөх үйл ажиллагаатай уялдаатай байдаг. Ж-нь: Өдрийн 4 удаагийн хоололтын үед хоногт авах ёстой илчлэгийн:
      •    20-25%-ииг өглөө
      •    10-15%-ийг бага үд
      •    30-Э6%-ийг их үд буюу өдөр
      •    20-25%-ийг оройн хоолоор авч бопно
     Өглөөний хоол: Хүн шөнө унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол юм. Энэ нь хүнийг эайлшгүй шаардлагатай илчлэгээр хангах ёстой. Өглөөний хоолонд мах загасыг нүүрс ус агуулсан хачиртайгаар хиам буюу бяслаг, чанасан өндөг цөцгийн тос гэх .мэт бутээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжтой. Учир нь өглөө хүний хоол идэх дур хүсэл бага байдаг болохоор мэдрэхүйн үнэлгээний хувьд сайн чанартай зууш болон бусад бүтээгдэхүнийг хоолны цэсэнд оруулах нь зохимжтой. Мөн ходоодны шуүс ялгаралтыг нэмэгдүүлэх, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээтэй, халуун ундааг заавал хэрэглэвал зохино.
      Бага үдийн хоол: Өглөөний хоолоор их юм идэж ходоодонд хэт их ачаалал бий болгохгуйн туд өглөө талаас их, үдийн хоолны хожүү идэх тохиолдолд бага удийн хоолыг ХЭРЭГЛЭДЭГ  байна.
Энэ өглөөний хоолны шингэцийг улам сайжруулах ба хэмжээгээр их биш тухайлбал талхны хавчмал цайтай, сүү тараг,1 булочкатай гэх мэт.
      Үдийи хоол: Хоногт идэх ёстой хоолны үндсэн хэсэг юм. Хөдөлмөрлөх явцад алдагдсан илчлэг тзжээлийн бодисыг нөхөх ёстой. Хүний хоол идэх дур хүслийг бий болгож хоол боловсруулах аппаратны шүүс ялгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг шинж чанартай ногооны буюу хурц амттай зуушнаас эхлэх: 
      •    Хоол боловсруулах эрхтэнүүдийн булчирхайн шүүс ялгаралтыг дэмжих зорилгоор бага хэмжээиий шингэн буюу 1-р хоолыг иднэ.
      •    Уургаар баялаг мах буюу эагасны хоолыг ногоо будааны хачиртай хамт идэхдээ аминхүчлийн зохимжтой байдлыг харгалзан сонгох нь
           зүйтэй. Мах загасанд агуулагдах өөх тос нь хоол боловсруулах үүсний ялгаралтыг саатуулж болзошгүй тул даршилсан ногоо, халуун
           чинжүү, гич зэрэг амтлагчийг нэмж өгвел сайн байдаг байна.
     •   Үдийн хоолны дараа амттаныг иддэг. Энэ хүнд гоо зүйн таашаалыг хүртээж хоол идэж дууссаныг мэдрүүлэхийн зэрэгцээ хоол боловсруулах шүүснүүдийн ялгаралтыг багасгадаг.
Их үдийн хоолны зорилго эрчимтэй хөдөлгөөний дараа хүний хүчийг сэргээх улмаар оройн идэвхитэй амралтанд бэлтгэхэд оршино. Хоол бэлтгэх болон нэр төрөл, бага үдтэй ижил юм. Оройн хоол-Өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх биеийн алжаал ядралыг тайлах зорилготой унтахаас 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй. Хэрэв их орой хоолловол хоол боловсруулах эрхтэнийг амралтгүй ажиллуулж хүн тайван унтаж амрах нөхцлийг алдагдуулдаг тул эрт идэх шаардлагатай. Хөнгөн шингэц  сайтай, сүү ногоо, будаа, өндөгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэвэл зохимжтой.

Comments

Popular posts from this blog

Толь бичиг, түүний хэрэглээ

зайрмаг хэрхэн хийх вэ?